ダライ・ラマ法王日本代表部事務所 チベットハウス・ジャパン検索サイトマップメニュー
 
ホーム>チベット関連イベント情報>2016年>ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ ЛАМЫН 2016 ОНД ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НОМЫН ХУРАЛ“БОДЬСАДВЫН ЯВДАЛД ОРОХУЙ-МАНЖУСРЫН АВШИГ”

ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ ЛАМЫН 2016 ОНД ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ НОМЫН ХУРАЛ“БОДЬСАДВЫН ЯВДАЛД ОРОХУЙ-МАНЖУСРЫН АВШИГ”

Дээрхийн гэгээнтэн Далай лам өөрийн биеэр 4 өдрийн туршид Япон улсад анх удаа Шантидэва гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” хэмээх ном айлдахаар боллоо.
Хүнлэг мөн чанарыг дотоод сэтгэлдээ бий болгож түүнийг түгээснээр, та өөрийгөө мөн бусдыг ч аз жаргалтай болгож чадна гэсэн Бодьсадвын амьдралын ухааныг хэрэгжүүлэх нь гэгээрэлд хүрэх зам юм гэж Дээрхийн гэгээнтэн айлддаг.
Энэтхэг, Төвдөд эрт дээрээс үеэс машид дэлгэрсэн Шантидэвагийн яруу найргийг сонсон баясангаа, юмс үзэгдлийн мөн чанарын талаар суралцаасай гэж бодож байна.

Хуваарь:
2016 оны 5-р сарын 10ны Мягмар гаригаас 13ны Баасан гариг хүртэл
Хөтөлбөр:
Өглөөний хөтөлбөр 09 цаг30 минут - 11 цаг 30 минут (Нээлт 0830 цагаас)
Үдийн хөтөлбөр 13 цаг 00 минут - 15 цаг 00 минут (4 өдрийн турш)
Хаана:
Оосака олон улсын конвенцийн төв(大阪府立国際会議場)
Дараахь хэл дээр номын хурал орчуулагдан явагдана. (Япон, Хятад, Солонгос, Монгол, Англи)
Зохион байгуулагч:
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Япон дахь төлөөлөгчийн газар(NPOチベットハウス・ジャパン)
Ивээн тэтгэгч:
“Дайхонзан Гококужи”, “Коояасан их сургууль”, “Дайхонзан Соожи”, “Дайхонзан Дайшо”, “Рэнгэнинтанжожи”, “Курозумикёо”, “Хагютера, Сото Кёокай сувилагчдын холбоо”, “Төвдийн амар амгалангийн төлөө төв”, “Ариэ но кай”, “Сотошү Нозомү хийд”
Бүртгэлийн хураамж:
4 өдрийн хөтөлбөр багтсан. Суудал заасан. (Татвар орсон, хүргэлт үнэгүй)
Суудал-A・B 30,000¥ Давхар-1
Суудал-C・E 25,000¥ Давхар-1
Суудал-F 20,000¥ Давхар-2
4 өдрийн үдийн хоолонд бүртгүүлэх бол: Бентоны үнэ 500¥×4 = 2,000¥
3-р сарын эхний 10 хоногт багтаж бүртгэлийн маягт ирээгүй тохиолдолд “Төвд Хаус”(チベットハウス) ( TEL: 03-5988-3576/ E-mail: tibethouse.jp@tibet.net ) хаягаар холбоо барина уу!

ページトップへ戻る


トップページサイトマップお問い合わせ

チベットの現状をご理解して頂き、どうもありがとうございます。
ダライ・ラマ法王日本代表部事務所はチベット亡命政権の代表機関として維持しつつ、さらに幅広い広報活動を続けるため、日本の皆様に暖かいご支援をお願いしております。ご寄付される方は、以下の口座宛てにご支援をどうぞ宜しくお願い致します。

金融機関名:ゆうちょ銀行
口座記号番号:00100-1-89768
加入者名:チベットハウス