ダライ・ラマ法王日本代表部事務所 チベットハウス・ジャパン検索サイトマップメニュー
 
ホーム>チベット関連イベント情報>2018年>Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын Япон дахь айлчлал 2018 оны 11 сарын 14-16 өдрүүдэд

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын Япон дахь айлчлал 2018 оны 11 сарын 14-16 өдрүүдэд

Language selection:  English  Chinese  Taiwan  Korea

айлдвар

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам, энэ оны 11-р сарын 14-16-ны өдрүүдэд Япон улсад айлчлан ирэх бөгөөд 2 өдрийн турш Богд Зонховын Бурхан багшийн магтаалын хамаарал (tendrel toepa) хийгээд Камалашила Бясалгалын дунд үе (gomrim barpa), түүнчлэн номлолын сүүлийн өдөр Авалокитешвера буюу Ариун сүнсийг хүлээн зөвшөөрөх (chenresig jenang) тухай номлох болно.


Please download the texts (PDF) of the sutra


ХЭЗЭЭ
2018 оны 11 сарын 14 (Лхагва)
  • 9.00-12.00 (8.00 цагаас хурлын заал онгойно)
2018 оны 11 сарын 15 (Пүрэв)
  • 9.00-12.00 (8.00 цагаас хурлын заал онгойно)
2018 оны 11 сарын 16 (Баасан)
  • 9.00-12.00 (8.00 цагаас хурлын заал онгойно)
ХААНА
“Пасифико Ёкохама” Нийтийн хурлын танхимд
Ёкохама-ши, Ниши-кү, Минато Мирай 1-1-1
УТАС:045-221-2155
ХЭРХЭН ОЧИХ
  • JR Ёкохама шугам, Ёкохама Сакурагичо метроны буудлаас 12 минут
  • Минато мирай шугам(Токюү Тоёоко шугам) Минато мирай буудлаас 3 минут
ҮНЭ
А - 25,000\
В - 20,000\
С - 15,000\
  • (1 тасалбараар 3 өдрийн номлолд суух боломжтой)
  • (Номлол Төвд, Япон, Хятад, Солонгос, Монгол, Англи хэлүүдээр явагдах болно)
“Төвд Хаус”- ын гишүүдэд зориулсан тусгай суудлын тухай
БҮРТГЭЛ:
2018 оны 4 сарын 15 - 6 сарын 15 хүртэл
БҮРТГҮҮЛЭХ:
“Төвд Хаус” гишүүд рүү гишүүдэд зориулсан тусгай бүртгэлийн хуудсыг 6-р сард багтаан явуулах, эсхүл 7 сарын 1-ний өдөр гэхэд факсаар бүртгүүлж, тасалбарын үнийг төлнө үү.
Факс: 03-3565-1360
  • Бүртгэлийн хуудас очоогүй тохиолдолд “Төвд Хаус - Жапан” 03-5988-3576 дугаар, эсхүл lohhdl@tibethouse.jp э-мэйл хаягаар холбоо барина уу!
  • Шинээр гишүүнээр элсэх хүсэлтэй сүсэгтэн олон Ёкохама дахь номын хурлын бүртгэлийн хуудсын хамт гишүүнээр элсэх хүсэлтээ илгээнэ үү!
  • Элсэлтийн хураамж болон гишүүнчлэлийн жилийн хураамж (нийт 8,000¥)-ийг шуудангаар төлнө үү!
  • Төлбөр болон хүсэлтийг шалгасны дараагаар ажлын 2-3 өдөрт багтаан гишүүдэд зориулсан тусгай суудлын хуудсыг шуудангаар илгээнэ.
Энгийн тасалбарын тухай
ХУГАЦАА:
2018 оны 6 сарын 15-ны 10:00 цаг - 11 сарын 10-ны 17:00 цаг
Газар:
АНХААРАХ ЗҮЙЛС
  • Аль болох галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл ашиглана уу.
  • Тухайн өдөр замын түгжрэл үүсэх магадлалтай тул аль болох эрт ирнэ үү.
  • Аюулгүй байдлын үүднээс метал илрүүлэгчээр тээш болон хувцсанд нэгжлэг хийнэ.
  • Зураг авах, бичлэг хийх хориотой тул камер, дуу хураагуур зэрэг дүрс, дуу бичлэгийн төхөөрөмж авчрахыг хориглоно.
  • Номын хурлын үеэр дүрс болон дуу бичлэг хийхийг хатуу хориглоно.
  • Номын хурлын үеэр гар утсаа унтраана уу.
  • Аюулгүй байдлын үүднээс лааз, ундааны сав болон шил авч орох хориотой.
  • Зайлшгүй шалтгааны улмаас номын хурлын хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй.
  • Англи, Солонгос, Хятад, Монгол хэлүүд дээр орчуулга зэрэг явагдах ба хурал зохион байгуулагдах газраас хүлээн авагч авах боломжтой. ФМ радиогоор долгион цацагдахгүй болохыг анхаарна уу!
МЭДЭЭЛЭЛ
Номын хурлын орлого нь зөвхөн зохион байгуулалтын зардлыг нөхөх зорилготой бөгөөд ашгийн төлөө биш юм. Түүнчлэн Далай ламын байнгын, албаны соёлын үйл ажиллагаа болон Төвдийн соёлыг танин дэлгэрүүлэх, дэмжих үйл ажиллагаануудад зориулагдах болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Дээрхийн гэгээнтэн Далай ламын Япон дахь төлөөлөгчийн газар (NPO корпораци - Төвд хаус - Япон)
ХОЛБОО БАРИХ
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Япон дахь төлөөлөгчийн газар (Төвд Хаус - Жапан)
Токио-то, Шинжүкү-кү, Ниши-Очиай 3-26-1 ( Давхар-1 )
Утас: 03-5988-3576 Факс: 03-3565-1360
Э-мэйл: lohhdl@tibethouse.jp
Веб: http://www.tibethouse.jp/

ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН 14-р ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ

1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд мэндэлж, 2 настайдаа 13-р Далай ламын хойд дүрээр тодорсон. 1959 онд Хятадын засгийн газрын халдлагаас зугтан хойд Энэтхэгийн Дарамсалад Түвдийн дүрвэгсдийн засгийн газрыг байгуулсан. Дэлхий даяар энх тайван, нигүүлслийн сургаалийг үргэлжлүүлэн номлон, 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. 2010 онд Америкын Нэгдсэн Улсын засгийн газрын Ардчилалын гавъяаны одон, 2011 онд Дэлхийн энх тайвны төлөөлөгчийн хувиар “Тайм” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр тодорч байсан. 2012 онд шашны ертөнцийн нобелийн шагнал гэгдэх Английн “Темлетон”-г хүртсэн. 30 гаруй жил дараагийн үеийн аз жаргал, энх тайвны төлөө даян дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажилласаар байна. 2011 оны 8-р сард улс төрийн үүргээ анхны ерөнхий сайд Лувсан Сангайд залгамжлуулсан. Тэрбээр өдгөө 80 настай, дэлхийн олон ард түмний оюун санааны удирдагчаа хийж байна. 2016 онд дэлхийн “Оюун санаа, Бие, Сэтгэл”-ийн хувьд хамгийн нигүүлсэнгүй, нөлөө бүхий хүнээр сонгогдсон.

ページトップへ戻る


トップページサイトマップお問い合わせ

チベットの現状をご理解して頂き、どうもありがとうございます。
ダライ・ラマ法王日本代表部事務所はチベット亡命政権の代表機関として維持しつつ、さらに幅広い広報活動を続けるため、日本の皆様に暖かいご支援をお願いしております。ご寄付される方は、以下の口座宛てにご支援をどうぞ宜しくお願い致します。

金融機関名:ゆうちょ銀行
口座記号番号:00100-1-89768
加入者名:チベットハウス