ダライ・ラマ法王日本代表部事務所 チベットハウス・ジャパン検索サイトマップメニュー
 
ホーム>チベット関連イベント情報>2017年>Токио хотноо 2017 оны 11 сарын 11-13нд болох Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн

Токио хотноо 2017 оны 11 сарын 11-13нд болох Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн

Language selection: Japanese English Chinese Taiwan Korea

айлдвар

Дээрхийн Гэгээнтэн Далай багш 2017 оны 11 сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Токио хотын Сүмогийн ордонд “Арьяабал бурханы тарнийн авшиг” хүртээн,“Бясалгалын дунд шатны дараалал” хэмээх ном айлдана.


Please download the texts (PDF) of the sutra


Огноо
  • 2017 оны 11 сарын 11 (Бямба)
    13.00-15.00 (11.30 - аас оруулж эхлэнэ)
  • 2017 оны 11 сарын 12 (Ням)
    9.00-12.00 (8.00 - аас оруулж эхлэнэ)
  • 2017 оны 11 сарын 13 (Даваа)
    9.00-12.00 (8.00 - аас оруулж эхлэнэ)
Болох газар
Сүмогийн Ордон
JR Собү шугам Рёококү буудлаас 1 минут
Тоэ Оэдо шугам Рёококү буудлаас 5 минут
Хаяг: 〒130-0015 Tokyo-to, Sumida-ku, Yokoami, 1−3-28
Tel: 03-3623-5111 Fax: 03-3623-5300
Төвд Хаусын гишүүдэд зориулсан тусгай суудлын бүртгэлийн тухай
  • Хугацаа: 2017.06.01 (Пүрэв) - 07.15 (Бямба)
  • Төвд Хаусын гишүүд тусгай бүртгэлийн хуудсыг бөглөн 7 сарын 15-ны дотор факсаар явуулж тасалбарын тооцоогоо хийнэ үү.
  • Хуудас хүлээн аваагүй гишүүд Төвд Хаустай (E-mail: lohhdl@tibethouse.jp) болон (Tel:03-5988-3576) утсаар холбогдоно уу.
  • Шинээр гишүүн болох хүсэлтэй хүмүүс 11 сарын 11-13ны айлдварын бүртгэлийн хуудсын хамт элсэлт болон гишүүний 1 жилийн хураамж 8.000 иэнийг шуудангаар шилжүүлнэ.
    Хүсэлтийг хүлээн авч бүртгэн 2-3 өдрийн дараа гишүүдэд зориулсан тусгай суудлын хуудас явуулах болно.
Энгийн тасалбарын тухай
  • Худалдаалах хугацаа:
    2017.07.16-11.15-ны 23.59 хүртэл
  • Газар:
    Ticket Pia P код:991-073 утас:0570-02-9999
    Ticket Lawson HMV L код:39930 утас:0570-084-003
Тасалбарын үнэ
Бүх суудал тасалбараар
(1 хүний 3 өдрийн айлдварын тасалбарын үнэ 3 өдрийн шууд орчуулгын хүлээн авагч, такс ороод)
  • А арина суудал 26.000 иен
  • В арина суудал 23.000 иен
  • С суудал 19.000 иен
  • D суудал (2 давхарын сандал) 16.000 иен
  • E суудал (3 давхарын сандал) 13.000 иен
  • F суудал (3 давхарын сандал) 11.000 иен
Орчуулга
(төлөвлөж байна)
хэлээр шууд орчуулга явагдана
  • Монгол хэл
  • Япон
  • Англи
  • Хятад
  • Солонгос
Зохион байгуулагч
Япон дахь Далай Ламын төлөөлөгчийн газар, Төвд Хаус Төрийн Бус Байгууллага
Анхааруулга
  • JR Собү шугам, Оэдо шугамын Рёококү буудлын орчим төлбөрт машины зогсоол байхгүй тул нийтийн унаагаар ирэхийг зөвлөж байна.
  • Хурал номын өдөр хөдөлгөөн ихэсч, замын түгжрэл үүсч болзошгүй тул эрт ирэхийг зөвлөж байна.
  • Зураг авах болон видео бичлэг хийх хориотой тул хурлын танхимд камер зэрэг дүрс бичлэгийн төхөөрөмж авч орохыг хориглоно.
  • Аюулгүй байдлын үүднээс металл илрүүлэгч зэргээр гар тээш болон хувцсанд үзлэг хийнэ.
  • Бага насны хүүхэд дагуулж ирвэл бусдад төвөг учруулж болзошгүйг анхаарна уу.
  • Хурал номын үеэр гар утсаа унтраана уу.
  • Хуралаас орох орлого нь зөвхөн зохион байгуулалтын зардлыг нөхөхөд зориулагдах бөгөөд ашгийн төлөө биш юм. Илүү орлого олсон тохиолдолд Төвдийн соёлыг хадгалан сэргээх үйлсийн төлөө Токио дахь Далай ламын төлөөлөгчийн газрын соёлын санд хандивлагдах болно.
Хурал номын талаар холбоо барих
Япон дахь Далай Ламын төлөөлөгчийн газар, Төвд Хаус Төрийн Бус байгууллага
Хаяг: 〒161-0031 Tokyo-to, Shinjuku-ku, Nishi-Ochiai, 3−26-1
Tel: 03-5988-3576 Fax: 03-3565-1360
E-mail: lohhdl@tibethouse.jp
URL: http://www.tibethouse.jp/

Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц

1935 онд зүүн хойд Түвдийн Такцэрт орших Амдо гэдэг жижиг тосгонд мэндэлж
2 настайдаа 13-р Далай ламын хойд дүрээр тодорчээ.
1959 онд Хятадын засгийн газрын халдлагаас зугтан хойд Энэтхэгийн Дарамсалад Түвдийн дүрвэгсдийн засгийн газрыг байгуулсан.
Дээрхийн Гэгээнтэн дэлхий даяар энх тайван, энэрэл нигүүлсэлийн сургаал номлож, 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн.
2010 онд Америкийн засгийн газрын Ардчилалын гавъяаны одон , 2011 онд дэлхийн энх тайвны төлөөлөгчөөр “Тайм” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр тодорч байсан.
2012 онд шашны ертөнцийн нобелийн шагнал гэгдэх Английн “Темлетон”-г хүртжээ.
30 гаруй жилийн турш дэлхийн энх тайвны төлөө даян дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажилласаар байна.
2011 оны 8-р сард улс төрийн үүргээ анхны ерөнхий сайд Лувсан Сангайд залгамжлуулсан.
Тэрээр одоо 82 настай , дэлхийн олон сая хүмүүсийн оюун санааны удирдагч болж нинжин сэтгэлийн сургаалаа номлосоор байна.
2016 онд дэлхийн “Оюун санаа, Бие, Сэтгэл”-н хувьд хамгийн нигүүлсэнгүй , нөлөө бүхий хүнээр сонгогдсон.

ページトップへ戻る


トップページサイトマップお問い合わせ

チベットの現状をご理解して頂き、どうもありがとうございます。
ダライ・ラマ法王日本代表部事務所はチベット亡命政権の代表機関として維持しつつ、さらに幅広い広報活動を続けるため、日本の皆様に暖かいご支援をお願いしております。ご寄付される方は、以下の口座宛てにご支援をどうぞ宜しくお願い致します。

金融機関名:ゆうちょ銀行
口座記号番号:00100-1-89768
加入者名:チベットハウス